Дуусгаач ээ
2012/05/22
Орой болгон 25-аар “Дуусдаггүй яриа” нэртэй нэвтрүүлэг гардгийг иргэд сайн мэдэж байгаа. Уг нь энэ нэвтрүүлгийн үнэнч оролцогч болсон хүмүүсийн хувьд ярьж суухаас илүүтэйгээр хийх ажил их баймаар санагддаг юм. АН-ынхан голдуу нөхдүүд ороод нийгмийн янз бүрийн салбараар яриад л, яриад л дуусахгүй энэ нэвтрүүлгийн зохион байгуулагчаар ажилладаг З.Алтайгийн хувьд хэлэх гэснээ хэнээс ч эмээлгүй хэлчихдэг бас ч гэж аймшиггүй зоригтой тэмцэгч маркийн улс төрч гэдэг. Даанч З.Алтай гишүүний яриа нь дуусч дундаршгүй их болохоор хүмүүс залхаж сүүлдээ бүр түүнийг шоолж, муулах болсон. Сонгууль дөхсөн болохоор бүр илүү ярих хэрэгтэй л дээ. Гэхдээ яриа ч бай, юу ч бай дуусах хэрэгтэй шүү дээ. Аливаа зүйлд төгсгөл гэж байдаг болохоор. Яриад, суугаад байвал улс орон хөгждөг бол уг нь сайхан л байна. Би ч гэсэн жаахан үг хандивлахгүй юу. Харамсалтай нь тийм биш гэдгийг цэцэрлэгийн хүүхэд ч мэдэж байгаа. Түм жуман асуудал ярьж бас маргалдана. Гараа бус амаа хөдөлгөн асуудал энэ тэр орилсоор байтал араас нь тэр асуудал гээч нь улам нэмэгдсээр Р.Гончигдорж гишүүний үснээс ч их боллоо. УИХ-ын гишүүд болохоос та ямар тоймч биш дээ гээд хэлчихмээр санагдах юм. Тэгээд ч тэр асуудлыг чинь шийдэх үүрэг хүлээсэн хүмүүс нь та болон таны тэр танхимд заларсан эрхмүүд юм шүү дээ. Ямартаа ч “Үг олдож, Үхэр холдлоо” байна шүү түмний итгэл найдвар болсон түшээд минь. Хангалттай ярьлаа. Одоо наадхаа орхиод юм хийвэл ямар вэ?
 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин