Их санасан газар....

Чингэлтэй дүүрэгт 10 гаруй жил удирдах алба хашсан энэ эрхмийн хувьд тухайн үед АН-ын дарга байсан Ц.Элбэгдорж тэргүүтэй нэр нөлөө бүхий лидерүүдтэй өрсөлдөж намдаа нэг ч гэсэн суудал чирж ирсэн гавьяатан. Тэнгэрт тэтгэгдэж, Чингэлтэйчүүдэд итгэл төрүүлж гарч ирсэн ч мань эрхэм Их хуралд суумагцаа л шилээ маажиж эхэлсэн хэмээн сонгогчид нь ам муутай байдаг. Гэсэн хэдий ч Д.Очирбат гишүүн ирэх сонгуулиар даагаа нэхэхээр санаа алдан яваа сурагтай. Даанч дараагийнхаа хүнд суудлаа тавьж өг гээд намыхан нь халгаахгүй байгаа гэсэн. Учир нь эмч мэргэжлээрээ дулдуйдан мань хүн засгийн газар өрх тусгаарлаж байхад ЭМ-ийн сайдын суудалд санаархаж олон долоон юм ярьж байснаасаа болж ийн жийгдээд байгаа гэнэ лээ. Гэхдээ Д.Очирбат гишүүнд бас нэг сонголт байгаа нь Баянхонгор юм гэсэн. Ямартаа ч их санасан газар есөн шөнө хоосон гэгчээр О гишүүнд оргүй үлдэж мэдэх нь ээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна