
Далай ээжийнхээ нөөлгөөр даанч их жаргалтай явна аа би хэмээн онгирч, омогшиж явдаг хүн Л.Гүндалайгаас өөр байхгүй гэхэд болно. Гэвч мань хүнийг энэ удаа далай ээж нь ч, Хөвсгөлийн ард түмэн нь ч, АН нь ч ор тас мартав бололтой. Уг нь хэрүүлч заргачаараа алдаршсан энэ эрхмийн хувьд улс төрд чамлахааргүй их зүтгэж, хэрэг болох үедээ тус дэм болж байсан л байх. Өнгөрсөн 4 жилд Хөвсгөл аймгийн Ардчилсан Намын даргын албыг хашихдаа Намын хорооны ээлжит хурлуудаа цагт нь хуралдуулж байгаагүй. Мөн авилга хээл хахууль гээд хэдэн хэдэн хэрэгт нэр холбогдож байсан хэмээн Далай ээжийн данстай энэ эрхмийг дагах хэл ам тасраагүй. Ямартаа ч түүнийг энэ удаад Хөвсгөлийнх нь ард түмэн хүлээж авахгүйгээ мэдэгдсэн сурагтай. Гэхдээ намын лист гээч нэг авралын бурхан байгаа болохоор Л.Гүндалайд айх аюул бага. Харин Хөвсгөлийн хоёр мандатын төлөө "Соёмбо" даатгалын захирал Ч.Батцогт, УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг нар өрсөлдөж таарах нь дээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна