
Сонгуульд нэр дэвшихгүй баатар цолоо хамгаална энэ тэр гээд сүр болж байсан Э.Бат-Үүл нэр дэвших нь тодорхой болж НИТХ -ын сонгуульд намаа толгойлон азаа үзэхээр болсон. Бүр олдсон жаахан эрх мэдлийнхээ ачаар АН-аас нэр дэвшигчдийн жагсаалтын хамгийн эхэнд нэрээ тунхагласан гэх. Мөн баатар маань нийслэлийн АН-ын дарга болж ирэх сонгуульд зөндөөн их итгэл үүрч яваа гэнэ лээ. Ер нь энэ намынхан орон нутгийн сонгуульд ялалт байгуулж байсан удаагүй болохоор Бат “баатар”-даа итгэж нийслэлийн намыг атгаж, сонгуулийн штабаа ч зангидахыг үүрэг болгосон биз. Ямартаа ч буурал баатар өнөөдөр 14 цагаас төрийн ордон хэвлэлийн хурал зарлаж ирэх сонгуулийнхаа төлөвлөгөөг ярихаар болсон гэнэ лээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна