
УИХ-ын сонгуульд нэр дэвшигч намууд батламжаа гардаж аваад байгаа билээ. Нам эвсэлүүд сонгуульт ажилдаа ороод амьсгаа дээгүүр хэн нь хаанх дэвшихээ хэлэлцэж тохиролцож дуусаагүй л явна. Харин энэ жилийн сонгуульд нэр дэвшигчдийн 20% нь эмэгтэйчүүд байна гээд заасан байгаагаас МАН-аас 15 эмэгтэй нэр дэвшигч тодроод байгаа аж. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Завхан аймгаас НАМЭХ-ны тэргүүн Д.Оюунхорол, Баянзүрх дүүрэгт Д.Арвин, Баянгол дүүрэгт Засаг дарга Л.Амгалан, Булган аймагт ЭБЭХ-ний дэд дарга Ц.Гарамжав, Сүхбаатар дүүрэгт Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, Дорнод аймагт БСШУ-ы дэд сайд Б.Ундармаа, Баянхонгор аямагт “Ачлал” их дэлгүүрийн захирал М.Билэгт, Сэлэнгэ аймагт Хөрөнгийн биржийн ажилтан С.Гэрлээ нарыг дэвшүүлэхээр болсон байна. Намын жагсаалтад МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, ХЗДХ-ийн дэд сайд В.Удвал, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор, НИХ-ын төлөөлөгч Г.Идэрмаа, ХагжлийН банкны тэргүүн дэд захирал Л.Болормаа гэх зэрэг эмэгтэйчүүдийн нэрийг зоосон байна. Мөн энэ долоо хоногт болох МАН-ын бага хуралаараа хэлэлцэж батлах аж.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна