
Тэр бол монголд байгаа цөөхөн хэдэн тэмцэгч эмэгтэйчүүдийн нэг. Ард түмэн, ахмадуудынхаа төлөө хангалттай ихээр тэмцэж, улс төрчдөд сэтгэлийн “углуурга”-ын үгээ чамлахааргүй их хэлсэн бас ч гэж дайчин бүсгүй. Даанч түүнийг тоох хүн байдаггүй гэж болохоор. Гэхдээ Г.Баасан хатагтайг угийн хөдөлмөр, тууштай хүн хэмээн магтах нь бий. Уг нь улс төрд энэ хатагтай мэтийн хэл ам нь загатнасан, тэмцэгч маркийн нөхдүүд байх хэрэгтэй боловч түүний хувьд хэтэрхий оройтсон. Сүүлийн үед улс төрд залуусаа л дэмжье гэж ярих болсоноос тэр. Өөрөөр хэлбэл Г.Баасан хатагтай насны хувьд үл ялиг харьж яваа хандгай. Угаасаа л залуу хүн арай илүү эрч хүчтэй, зоригтой байх юм болов уу л гэж. Тиймээс л улс төр гэдэг түүний хувьд хэтэрхий оройтсон хайр гэлтэй. Нөгөөтэйгүүр түүнд улс төрд ороод шал дэмий гэж болохоор бас нэг шалтгаан байгаа нь тэр нам бус. Өөрөөр хэлбэл, бие даана, эсвэл иргэний эвслээс ч юм уу нэр дэвших болж таарах гээд байгаа юм. Бие даагч улс төрд гарч ирсэн тохиолдолд дэндүү хүч муутай, өөрийн гэсэн бодлогоо хэрэгжүүлэх боломжгүй байдаг нь өнгөрсөн хугацаанд З.Алтай гишүүний жишээгээр тодхон харагдсан.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна