Элэг хөшмөөр
2012/05/21
Тун удахгүй дээ сар гаруйханы дараа сонгууль болж Монголын ард түмэн эмх замбараагүй элэг хөшмөөр хошин жүжиг үзнэ. Тэд хүссэн хүсээгүй л тоглож өгөхөөр бэлтгэлдээ аль хэдийнэ гарч дэвж шаваад сүйд болж байгаа. Хамгийн хөөрхөн нь энэ сонгуульд  улс төр, нийгмийн зүтгэлтнүүдээс илүүтэйгээр урлаг соёл, спортын нэр дэвшигчид гуяа алгадан гүйж яваа нь үзэгчдийн сонирхолыг төрүүлж байгаа болов уу. Тухайлбал бөхчүүд. Аварга, арслан, гарьд гээд л алалцах хүмүүс цөөнгүй. Тэдний нэг бол удам дамжсан хүчтэн, улсын гарьд Б.Гантогтох. Саяхан гавьяат тамирчин цол тэмдэгээр энгэрээ мялаасан энэ эрхмийн дээлийн захыг ирэх сонгуулиар АН-ынхан мушгихаар болж Н.Алтанхуяг тэргүүтэй арми аль хэдийнэ сурталчилгаандаа гарсан гэнэ лээ. Мэдээж унаган нутаг Увсаасаа гарах гэж санаархах нь тодорхой. Тэгэхээр тэр тойрогт гавьяат С.Жавхлан болон МАН-ын гурав дээр бас үл таних үзэгдээгүй эрхмүүд ганц нэг байгаа гэсэн. Ямартаа ч увсчууд энэ жил сонголтоо хийх гэж бөөн сүр болох нь тодорхой харин хэндээ итгэх бол гэдэг нь л сонирхолтой байгаа юм. Гарьд, гавъяат хоёрт итгэл үзүүлэх үү эсвэл УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж нарт итгэл үзүүлэх үү гэдэг тааврын хариу ирэх сард гарах юм. Их гоё элэг хөшмөөр.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • uwsuud ene 2iigoo gargaad neg uzwel yasiin bukhchuud duuchidchin bsn eh oron gazar shorgoogoo gsn humuus bdiin shuu anhaarhad iluudehku shuu uwschuud aa
    2012 оны 05 сарын 22 | Хариулах
  • uwsuud ene 2iigoo gargaad neg uzwel yasiin bukhchuud duuchidchin bsn eh oron gazar shorgoogoo gsn humuus bdiin shuu anhaarhad iluudehku shuu uwschuud aa
    2012 оны 05 сарын 22 | Хариулах
  • byamba
    hahaha yostoi neg alah yumaa
    2012 оны 05 сарын 22 | Хариулах
Сонин хачин