Төв аймагт түймэр дүрэлзэнэ
2012/05/21
Хот хөдөөгүй урлаг соёл, спортынхон сонгуулийн өрсөлдөөнд өөр өөрийн хөг оруулахаар зэхэж буй. Бараг л улс төрийн гэх тодотголтой бүх нам эвсэлүүд урлаг, спортын арай гайгүй дөмөг гэснийг нь урдаа барин УИХ-ын сонгуульд оролцож буй. Гурав дахь хүчин гэгдэх МАХН-аас ирэх сонгуульд итгэл даах хүнээрээ Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээгээ нулимстай орхисон даян аварга А.Сүхбатыг сонгосон гэнэ лээ.Төрсөн нутаг Төв аймагтаа нэр дэвшиж, Шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Су.Батболд нартай өрсөлдөхөөр зориглон улайран дайрч буй сурагтай. Өрсөлдөх гэж өрвөлзөж буй гурван гишүүн нь төв аймагт битгий хэл Монгол улсад үнэлэгдсэн төрийн хашир бурхинууд. Тэгэхээр энэ тойрогт халуухан тулаан үүсэх нь тодорхой биз. Ямартаа ч сар гаруйханы дараа сонгуулийн гал ноцож Төв аймагт түймэр дүрэлзэх бололтой энэ хэдийн дунд.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин