Дэдүүдийн марш
2012/05/21
Энэ жилийн хувьд Дорнодынхон нэлээд халуухан сонгууль хийх бололтой. МАН-аас тус тойрогт дэд сайдуудаа сойхоор зэхэж буй бол АН-аас П.Алтангэрэл гишүүнийг дахин нэг тавиад азаа үзэх гэж байгаа. Мөн Мянганы сорилтын сангийн Б.Отгонбат хэмээх сураггүй эрхмийг суудал горилуулахаар болсон гэх. МАН-ын хоёр элч буюу НХХ-ийн дэд сайд Н.Номтойбаяр, БСШУ-ны дэд сайд Б.Ундармаа нарын хувьд найдлага их байгаа гэх юм билээ. Эцгийн нэр, хөрөнгөөр энэ зэрэгтээ яваа Номтойбаярын тухайд гэвэл Дорнодынхон аль хэдийнээс л түүнийг гарын бэлгийг хүртчихсэн болохоор яалтай ч билээ. Харин Б.Ундармаагийн хувьд Дорнодын хэдэн багш нарыг атгачихсан гэхэд болно. Сургалт семнар юу л байна тэр болгонд урьд хойно гарч уриалан дуудсаар бүр сэтгэлийг нь эзэмдчихсэн. Тэгэхээр АН-ын хоёрт найдлага бараг л алга гэж болно. Тэр Б.Отгонбатыг хэн ч танихгүй, хэн ч мэдэхгүй болов уу. Харин гишүүний хувьд үл ялиг найдлага байх ч өнгөрсөн сонгуулиар ярьж өгсөн үлгэр нь Дорнодынхонд дахиж таалагдахгүй л болов уу.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    Yo ene 2 teneg yahav dee muruuduud Munguu urne l biz de he heh e Yag songoj haragdaach 2 malaa
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
Сонин хачин