Хөгшидийн пракц
2012/05/21
Эсгий хийх газар хүүхэд нохой хэрэггүй гэгчээр улс төрд салбар салбарын салбадай нар өрсөлдөж буй. Спортынхон буюу бөхчүүд өрсөлдөхөөр нэрээ дуурсгаж аль хэдийнэ дэвж, шаваад сүйд болсон. Харин урлагийнхан буюу хөгшчүүлийн пракц хөгөө чирэн орж ирэх сурагтай. Угаасаа тэднийг ард түмэн тоохгүй болохоор хоёр намынхан ярилцаад жагсаалтаар УИХ-д оруулах хүний тоонд багтаасан гэнэ. Д.Сосорбарам, Н.Сувд, Н.Жанцанноров гээд л аймар хөөрхөн ах эгч нар. Уг нь эдгээр хөгшчүүлийг ард түмэн улс төрд байхад нь бус урлагтаа хүчин зүтгэж байвал л илүү сонирхож хайрлах болов уу. Ямартаа ч бид ирэх парламентид АН-аас ардчилалын алтан хараацай болохоо шахсан Д.Сосорбарам гавьяатыг, АН-аас Н.Сувд, Н.Жанцанноров нарыг харж сэтгэлийг цэнгэл эдлэх юм байлгүй дээ чааваас.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин