Сангийн сайд Д.Хаянхярваа Хувь хишгийн тухай
2012/05/15
Эх орны хувь хишиг нэг сая төгрөгийг ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэ оны долоон сарын нэгэн гэхэд тарааж дуусгана. Энэхүү хувь хишиг нь төсөвт 344 тэрбум төгрөг бүрдүүлнэ гэж суусан байгаа бөгөөд уг төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрийн ногдол ашиг, “Эрдэнэс МГЛ” компанийн урьдчилгаа төлбөрөөс 2012 онд багтаан төвлөрүүлэхээр тогтсон.
Уг нь дөрвөн сард 330, таван сард 330, зургаан сард 330 мянган төгрөг олгоно гэж тооцоолсон боловч хөрөнгө бүрдээгүйн улмаас амжсангүй гэхдээ энэ сард төсөв нь бүрдчихвэл дөрөв таван сарын мөнгийг багтааж олгоно.
Мөн Засгийн газрын тогтоол гарсны дагуу үлдсэн иргэдийн саналыг 5сарын 20-ны дотор авч дуусах ёстой бөгөөд тухайн иргэн хувьцаагаа эзэмших үү,эсвэл бэлэн мөнгө авах уу, аль эсвэл хувьцаагаа орон сууцны зээл болон бусад хэлбэрээр ашиглах уу гэдгээ эцэслэн шийдвэрлэнэ. Судалгааны дүнгээс хувьцаа эзэмших болон зээлд зарцуулах иргэдийн тооцоо гарах ба энэ ажлын дараа УИХ-аас тогтоол гарч аж ахуйн нэгжүүдэд хувьцаа олгож эхлэх юм. Тус тогтоолын шаардлагыг хангасан аж ахуйн нэгж Таван толгойн хувьцааг худалдаж аваад мөнгө нь төсөвт орж ирвэл хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа мөнгө болгох хүсэлтэй иргэдэд бэлэн мөнгө олгож  эхэлнэ. Мэдээж энэ ажилд цаг хугацаа хэрэгтэй. Эхний ээлжинд хувьцаагаа баталгаажуулна Энэ нь иргэдийн эргэлзээг арилгана. Ийнхүү Засгийн газар хувьцааг баталгаажуулах учир мөнгө болгох тал дээр иргэд санаа зовох хэрэггүй болно.  
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин