Нэг, хоёр, ГУРАВ, ДӨРӨВ
2012/05/15
Үе үеийн үнэн тасархай ерөнхийлөгчүүдийн өрсөлдөөн өдөр ирэх тусам тодруулбал сонгууль дөхөх тоолонд ширүүссээр л байна. Гуравдах ерөнхийлөгчийг сонгуульд оролцуулахгүй гээд сүйд болж бүр өлсгөж алахыг шахаж өчигдөр нэг юм хоол идүүлсэнийг манайхан мэдэж байгаа. Тэгвэл нэгдэхь, хоёрдахь экс ерөнхийлөгчүүд ирэх сонгуулиар их хуралд сууж суудал бөглөхөөр болсон сурагтай. Анхны ерөнхийлөгч П.Очирбат АН-аас УИХ-д суух эрхмүүдийн тоонд багтаад байгаа бол МАН-аас Н.Багабанди орж ирэх гэнэ лээ. Энэ хоёр эрхмийн хувьд бахь байдгаараа л байгаа.  Анх улс төрд орж ирэхдээ л ер дуугардаггүй даруухан хүмүүс байсан. Бага ярьж их хийдэг гэж болох л юм. Гэхдээ цаг зэвүүн болсон үе. Дуугүй хүний доодох нойтон гэж үг байдаг даа.  Ямартаа ч улс төрд хашир өвөгчүүлийн үг хэрэгтэй болохоор эксүүдтэй барьцах хүн үгүй биз.  Харин муу л бол баруун талын хар овоохой гэгчээр гуравдахийгаа гоочилж, шахаж хавчаад их хуралд суулгах нь битгий хэл гэр оронд ч тухтай суулгахгүй байгаа. Энэ нь дөрөвдөхийн хийж байгаа хамгийн томоохонд тооцогдохоор ажил гэнэ лээ. Ингээд л нэгдэхь, хоёрдахь ерөнхийлөгчүүдээ урьж залаад, гуравдахь амьтанаа адалж зэмлээд дөрөвдэхь  нь хөндлөнгөөс харж бахаа хангаад л манай улс төр сонгуулийн өмнөхөн ийм дүр төрхтэй байна. Гэхдээ сонгууль болох хараахан болоогүй л байгаа. Бүхэл бүтэн сар гаруйн зай байна. Энэ хооронд иргэд их жүжиг үзэх нь тодорхой. Магадгүй нэг, хоёр, гурав, дөрөв нар эвлэрчих ч юм бил үү.   Товчхондоо нэг ийм л байх шив. Нэг нэгэнгүй тоочно гэвэл цаг, цаас хоёр замхарна биз ээ.   
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • zszszsz
    chi tgd oooroosn asuuldaa hurgan darga shig l yarij bh yum
    2012 оны 05 сарын 15 | Хариулах
  • 4112
    зүйрлэлээ олвоо энэ маанаг бичээч хууль дор төр оршдог гэдгийг мэддэггүй л амьсгаа байна юунд нь монголчуудаа хуваагаад байгаа юм бэ хууль зөрчсөн бол шүүхэд очиж үнэн мөнөө олох л ёстой ш дээ 72 тэрбум ш дээ энүүгээр гудамжны гээд байгаа хүмүүсийг дээш нь татаж болно биздээ энэ мөнгөө эсвэл аваад үхэх гэж байгаа юмуу Элбэгээ тэр олон хүүхдийг тэжээгээд үлгэр жишээ болж байгааг яагаад харьцуулж болохгүй байгаа юм бэ
    2012 оны 05 сарын 15 | Хариулах
Сонин хачин