
Ерөнхий сайд зөвлөхүүдээ алдаж байгаа гэнэ. Учир нь ирэх сонгуулиар ерөнхий сайдын зөвлөхүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ шахуу нэр дэвшиж сайдтайгаа тохой нийлүүлэн суухаар мөрөөдөж яваа аж. Хөвсгөл аймагт МСS группын ерөнхийлөгч Л.Энх-Амгалантай мөр зэрэгцэн өрсөлдөхөөр сайдын зөвлөх Д.Батхуяг бэлтгэж буй бол Өвөрхангайд С.Чинзориг азаа үзэхээр болсон гэнэ лээ. Түүгээр ч барахгүй бас нэг зөвлөх Б.Лхагважав нь баянгол дүүрэгт нэрээ дэвшүүлж байгаа сурагтай. Тэгэхээр сайд зөвлөхүүдээ алдах үгүй нь тун удахгүй шийдэгдэх бололтойдог шүү.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна