Энэ эрхэм хэнд гай болох вэ?
2012/05/14
МАХН-ын дарга Н.Энхбаярын бие муудаж дээр дооргүй л сандралд орж буй. Ард түмэн хайран хүн хэмээн халаглаж зарим нэг нь нүдэндээ нулимстай суугаа бол дээд албаны хэдэн нөхөд нь амиа алдчих вий хэмээн айж яахаа мэдэхгүй сандарч суугаа. Хэрэв Н.Энхбаярыг гэм буруугүй гээд үзчихвэл УИХ-д суудал авч, өөрийг нь өвдөг сөхрүүлсэн хүмүүстэй тооцоо бодож нэг гай болно, үргэлжлүүлэн хорьвол өлссөөр байгаад үхэж бас гай болно гэдэгт л тэд анхаарлаа хандуулж буй. Одоогоор ямар нэгэн шийдэлд хүрээгүй ч мань хүнд холбогдох хэргийг Дээд шүүхээс харьяалал тогтоон Сүхбаатарт дүүргийн шүүхэд өнөөдөр шилжүүлсэн гэнэ. Түүнийг зах зээлийн үнэлгээгээр 605 сая төгрөгийн үнэтэй нийслэлийн өмчийг үнэгүйдүүлж завшсан, 2.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг үнэгүйдүүлж завшсан, 113.4 мянган ам.долларын үнэ бүхий телевизийн 11 нэр төрлийн 46 ширхэг тоног төхөөрөмжийг албан тушаалаа ашиглан хувьдаа завшсан, төрийн өмчийг онц их хэмжээгээр үрэгдүүлсэн гэх үйлдлийг нь шалгаж яллах дүгнэлт үйлджээ. Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар гэм буруутайд тооцон шалгаж байгаа аж. Хэрэв шүүхээр гэм буруу нь тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлнэ гэнэ лээ. Ямартаа ч Н.Энхбаяр дарга сэхээнд орохоосоо өмнө мэдэгдэл гаргасныг ард түмэн мэдэж байгаа. Тэнд хэд хэдэн хүний нэрийг цохон дурьдсан байсан. Тэгэхээр тэр нөхдүүдийн байдал хүнд болох нь дамжиггүй. Мөн Н.Энхбаяр хэнд гай болох нь ч тодорхой болсон. Үхсэн ч сэхсэн ч. Тиймээс улс төрийн хэрэгтэн болох уу, учраа олж гавьяатан болох уу гэдэг л байна. Иргэд үүнийг л хүлээж байна. Эрхэм хүндэт Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж тэргүүтнүүдээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • zailuuldaaa
    2012 оны 05 сарын 15 | Хариулах
  • яй
    2012 оны 05 сарын 15 | Хариулах
  • nyamdorj bol huniig yaj cj magadgui harin enhkbayariin tejeesen byaruunuudad l uchir baigaa daa
    2012 оны 05 сарын 15 | Хариулах
  • zochin
    idej uusan humuusees hamgiin baga idsen ni bh shuu Ene muu tagjiisan elbegdorj dulitraa nyamdorj 2g buudaj alhiimsan Buudaj alaad shorond nasaaraa horigdson ch yahav
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • idsen yum zunduun bgaaoo bhaa gehdee arai l denduu bgaaa shdee
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • gemgui hun shdee ug ni
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • аутагш хги ыхбуу га иш
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • grd tumnii huu shuu naad eba chne
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • nyamdorjiig ch gsn muu menget nowsh
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
  • elbeg dorjiiig ergej ireed amaar ni shoroo umhuuleesei
    2012 оны 05 сарын 14 | Хариулах
Сонин хачин