
Ёстой нэг хал үзэж халуун чулуу долоосон эрхэм бол Ш.Сайхансамбуу. Нарантуул захын буянаар Монголын толгой баячуудын эгнээд зүй ёсоор багтсан тэрээр УИХ-д хөл тавихаасаа өмнө татвар энэ тэр хэргээр дээлээ нөмрөөд амжсан гэдэг. Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэгчээр мань хүний хийсэн бүтээсэн зүйл нь гэвэл энэ дөрвөн жилд эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах бүхэл бүтэн арми байгуулж ажилласан нь гэхэд буруудахгүй. Арга ч үгүй биз дээ тамаа цайтал өөрийнхөө өмнөөс болон хүүгийнхээ тарьсан хар тамхины хэргээр шүүх цагдаагийнхантай зууралдсан болохоор тэр. Энэ ч утгаараа бусад гишүүдээ бодвол Монголын шорон хорих ял, эрүүгийн нөхцөл байдлын талаар нүдээр үзэж, биеэр туулсан болохоор хэлэх үгтэй биз дээ. Тиймээс ч тэр Н.Энхбаярыг аавын хаалга татсаны дараа мөр зэрэгцэн ажиллаж буй гишүүддээ хандан “Баяжиж, цадаж, таргалсан хүмүүс сэтгэл санаа бие бялдараа бэлдээд байж бай” хэмээн сануулга өгөн саарал ордондоо тухалж байгаа сурагтай.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна