
Саяхан л би Хөвсгөлчүүдийн итгэл болсон хүн, тэр аймгийн намын даргаар ажиллаад их зүйл хийсэн, ирэх сонгуульд ногоон гэрлээр гарах нь дамжиггүй ухааны юм ярин том том бүлтэрч байсан Л.Гүндалай гишүүн маань ёстой нэг гүн хямрал, бодолд автаад байгаа гэнэ. Сайрхаж томроод, сайн ажиллсан энэ тэр гээд байсан намын даргын суудлаасаа мултарсанаас болж түүний нүд гуталт муурын өрөвдөлтэй нүднээс ялгарахын аргагүй адилхан болчихсон гэнэ лээ. Ядхад яр гэгчээр сонгууль болох гээд бага багаар рейтэнг нь унаж ядаж байхад хоёр охин нь хоолоо сойгоод мань хүнийг давхар хямралд унагасан гэнэ. Сүүлийн үеийн охидын замналаар хүүхдүүд нь турж эцэхийн хүслэндээ автан цагаан хоолтон болсон нь ийм аж. Далайн хөвөөнд загас уургалж өссөн эцэг нь болж өгвөл махан бүтээгдэхүүн санал болгодог ч охид нь амаа даран зугтааж эрхэм гишүүний аргыг ёстой нэг барж, гүн хямралд оруулаад байгаа бололтой.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна