
Н.Энхбаярыг төлөө өлсөгчид бороо, шороог умартан тэмцэлээ үргэлжлүүлсээр л байна. Эдгээр өлсөглөн зарлаад буй эрхмүүдийн хувьд намын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байгаа мөн өлсөглөн зарлаад биеийн байдал тааруу байхад батлан даалтанд гаргахгүй байгаа зэрэг асуудлуудыг ярин ийн хуурай өлсөглөн зарлаж эхэлсэнээр яг одоо 69 цаг болж байгаа гэнэ. Хэлмэгдүүлэлтийн хөшөөний дэргэд өлсөглөн зарласан Чингэлтэй дүүргийн мянгатын дарга З.Баянсэлэнгэ, Ардчилал, шударга ёс-Монголын залуучуудын холбооны тэргүүн А.Энхболд, Нийгмийн гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн Б.Цэрэндорж нарын тэргүүтэй МАХН-ын дэмжигчид байгаа билээ. Ямартаа ч эдгээр өлсөгчид бороонд дунд хуурай өлсөглөнгөө үргэлжлүүлэн дуг нойрондоо дугжирч байгаа нь энэ. Байдал иймэрхүү байхад саарал ордон амаараа гартал идэж суугаа эрхмүүд нам жим байсаар л байна.



Сэтгэгдэл байхгүй байна