Тун удахгүй
2012/05/11

Дархан-Уул аймгийн унаган хүү тэрбээр УИХ-д хамгийн хэрэггүй хүний тоонд зүй ёсоор багтана биз. Нүүр дүүрэн инээд цацруулсан Ж.Сүхбаатар гишүүнийг уг нь их нүдэнд дулаахан сайхан залуу гэх юм билээ. Угийн эрхзүйч мэргэжилтэй тэрээр улс төрийн карьераа парламентад гурвантаа улиран сонгогдож байсан С.Төмөр хэмээх ёстой нэг зангаргатай эрийн туслахаар эхэлж байсан гэдэг. Хийсэн зүйл, хэлсэн үггүй шахуу нэгэн парламентийг үдэж буй тэрээр ирэх сонгуульд даагаа нэхэхээр аль хэдийнэ сунгаандаа гарсан гэнэ лээ. Төрөлх нутаг Дархан-Уулдаа МАН-аас нэр дэвшиж буй. Ямартаа ч түүний өрсөлдөхөөр зэхэж буй уг тойрогт АН-аас Л.Гансүх, МАН-аас  сангийн сайд Хаянхярваа гээд л хатуухан самрууд байгаа. Тэгэхээр энэ залууг Дархан-Уулынхан давраад бай хэмээн аваад хаях уу, дахиад нэг итгээд үзье гээд дэмжээд өгөх үү. Тун удахгүй...
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин