
Сонгууль дөхөж хүн бүр л дор дорноо “Пиар” маягийн юм хийгээд ам хэл нь завгүй. Иргэдийн итгэлийг бага ч болов олчих санаатай хэл ам нь гүйцэгдэхээ байсан баатрууд парламентаар нэг. Тэндний төлөөлөл УИХ-д дахин нэр дэвшихгүй хэмээн ам алдаж явсан Э.Бат-Үүл. Буурал үсээрээ имиж хийсэн энэ эрхэм сүүлийн үед өөдөөс нь харсан бүхнийг харааж, ерөөж элдвээр хэлсээр олны анхаарлыг эрхгүй татаж байгаа бололтой. Хуралдаан болгон дээр л хэнийг ч хамаагүй хэрүүлд уруу татдаг тэрээр саяхан Н.Энхбаярын асуудлаар МАХН-ын шинэхэн дэд дарга Д.Тэрбишдагватай муудалцаж элдвээр хэлж байгаа харагдсан. МАХН-д оронгуут нь л түүнийг гоочилж “Чи муу коминтерний шээс. Танай нам дөчин мянган хүн хэлмэгдүүлж алчихаад одоо юу яриад байгаа юм бэ” гэж ирээд л МУ-ын баатар хүний амнаас гарамгүй үгийг шидэж байсан нь нэгийг бодогдуулна. Тэгэхээр Э.Бат-Үүл баатрын хувьд Н.Энхбаярыг үхэхэд хамгийн их баярлах хүн болох бололтой. Ийм хүн баатар байх уу. Ахадсан хэргэм бус уу. Ямартаа ч бусдыг алуурчин энэ тэрээр нь дуудаад байгаа энэ эрхэм өөрөө хэн бэ? Тийм цэвэр нэртэй явсан хүн биш л байх даа. Ард түмэн мэднэ шүү дээ энэ загал толгойтыг.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна