Торгоно эсвэл яллана
2012/05/11
Өчигдөр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалыг баривчлахыг завдлаа гэх мэдээлэл тараад байсан билээ. Тэгвэл түүнийг өнөөдөр 11 цагаас Сүхбаатар дүүрэгт шүүхээр болсон гэх. Уг нь Н.Удвал өөрөө тус дүүргийн шүүхэд “ намайг цагдаа хувцастай хүмүүс дагаж, мөрдөж бүр нууцаар зураг авч, бичлэг хийгээд байна.” гэх ухааны юм ярьж хамгаалалтанд авахыг хүссэн. Гэвч түүнийг шүүх хамгаалах биш харин ч өөрийг нь байдалд оруулхаар зэхэж буй бололтой. Ийн шүүх болсон нь өнөөх л Н.Энхбаяртай холбоотой юм байх. Намынхаа даргыг шоронд морилсонд бухимдахдаа ард иргэдийг уриалан жагсаал цуглаан хийж сүйд болж байсныг манайхан санах биз. Харамсалтай нь мань хүн  “Жагсаал, цуглаан хийх журмыг” зөрчсөн юм гэнэ. Ингээд л түүнийг Сүхбаатарт өнөөдөр шүүж, торгоно эсвэл яллана.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин