О.Чулуунбатыг хэн орлох бол
2012/05/10
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй байнгын хороо нь эзэнгүй айл шиг болж МАН хэнийгээ тавихаа мэдэхгүй ацан шалаанд ороод байгаа бололтой. Итгэл хүлээлгэж тавьсан Монголын толгой эдийн засагчдын нэг О.Чулуунбат нь МАН-аас нүүрээ буруулж МАХН-ын отгон гишүүн болон одсон. Түүний суудлыг түр зуур Ц.Батбаяр гишүүн орлож байгаа болохоор түүнд найдвар их байгаа болов уу. Уг нь сонгууль болох энэ ахархан хугацаанд байнгын хорооны даргаар морилж чадвал түүнд том “Пиар” болох биз. Ямартаа ч МАН-ынхан хэнийг энэ суудалд өргөмжилөхөө шийдэж чадахгүй явж байтал хаврын чуулган хаалтаа хийх болчихоод байдаг. Уг байнгын хороог толгойлох нууцхан хүсэлтэй хүмүүс өч төчнөөн байгаа.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин