Олон Очир шүүхэд
2012/05/10
УИХ-ын гишүүн олон Очир шүүхэд дуудагдаж мэдэхээр болоод буй гэнэ. Учир нь Д.Дамба-Очир гишүүний тавьсан зам нь чанараас эхлээд, улсын төсвийн их хэмжээний мөнгө дагуулсан хэрүүл маргаан тасрахгүй үргэлж чихэнд нь хонх уяж байгаатай холбоотой аж. Зам-Очир, Там-Очир гэх мэтээр олон төрлийн Очир нэрээр нь манайхан андахгүй мэднэ. Түүний “Очир төв” ХХК  гүйцэтгэсэн Лүнгийн зам дээр осол аваарт орж, эрүүл мэндээрээ хохирсон, ам насаа алдсан хохирогчдын ар гэрийнхэн холбоо байгуулж, Дамба-Очир гишүүний хувийн компаниас хохирлоо төлүүлхээр шийдэж шүүхэд хандана хэмээн сүр болж яваа гэнэ. Ямартаа ч Сүхбаатар дүүргээс хохирогчдод нөхөн төлбөр олгохоор болж буй сурагтай. Уг нь сонгууль болох гэж байхад иймэрхүү зүйлтэй зууралдах нь буруу даа Д.Дамба-Очир гишүүнээ. Үхрийн сүүлэн дээр хутга гээч болох вий дээ.
 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин