Хамаагүй хамгийн их хамаагүй
2012/05/09
МАН энэ удаагийн сонгуульд өдөөс нь хараад инээсэн, олны танил нүүрний арьс л байвал хэнийг ч хамаагүй нэр дэвшүүлхээр зэхэж байна. Өч төчнөөн бөхчүүдээр намынхаа баганыг түшүүлэхээр болсон нь багадаж урлагт хайртай сонгогчдын сэтгэлийг татхаар намынхаа бага хурлаар ярилцсан бололтой. Ингээд л саарал ордонд орох “бай”-тай энэ сунгаанд бөхчүүдтэй ур ухаанаа уралдуулахаар урлагийн сор болсон хөгшчүүл зүтгэж яваа. Тэдний нэг нь АЖ Н.Сувд. Аальгүйхэн инээд, аргагүй Монгол бүсгүйн төрх, ёс жаяг түүнээс ханхийж ард түмнийг уяруулах ч тэрээр улсын хэрэгт хошуу дүрэн парламентид суух нь юу л бол. Зохиогүй чимэг болох биз. Улс төр чинь бүх ард түмний амьдралыг авч явах хүндхэн үүрэг болохоос биш түүний тоглодог киноны нэгэн хэсэг биш гэдгийг ч ард түмэн ойлгож байгаа. Тиймээс Н.Сувдад төрийн хэрэг “хамаагүй хамгийн ихээр хамаагүй” болов уу.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • uls tord oroh ni huwi hunii lasuuudal bhdaa
    2012 оны 05 сарын 11 | Хариулах
  • ккккк goyooor heljee
    2012 оны 05 сарын 11 | Хариулах
  • хамаатай хамгийн хамаатай гэж мандухайд тоглохдоо хэлдэг байх шүү
    2012 оны 05 сарын 11 | Хариулах
  • хамаатай хамгийн хамаатай гэж мандухайд тоглохдоо хэлдэг байх шүү
    2012 оны 05 сарын 11 | Хариулах
  • нээрээ энэ хүнд улс төр хамаагүй шүү
    2012 оны 05 сарын 11 | Хариулах
Сонин хачин