
Хийсэн ажилгүй ч хэрүүл, уруул хөөцөлдөж явсаар ард түмэнд нүдлэгдсэн эрхмүүд цөөнгүй. Харин хэрүүл ч үгүй, хийсэн ажил ч үгүй, үл таних гишүүд гарын арван хуруунаас хол давна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Д.Зоригт. Өвөрхангайчуудаас өөр хэн ч танихгүй энэ хүн гишүүд дундаа хөрөнгөөрөө толгой цохидог юм гэнэ лээ. Банк зараад халаасандаа хийчихсэн гэмээр гэнэтхэн л баяжиж, гэдэс нь томорсон Д.Зоригтгуай гишүүн болохоосоо өмнө гэр бүлийн асуудлаар нэлээд шуугиан дагуулж байсан ч хав дараад л өнгөрсөн. УИХ-д суух болсон гол шалтгаан нь бизнесийн үйл ажиллагаагаа төрийн оролцоотой сайжруулж, мөнгө угаах байсан гэж эдийн засагчид хүртэл хэлж байсан. Энэ нь батлагдсан үнэн гэхэд болно. Түүний амлалт нь тухайн үедээ номер нэгд орохоор тийм сайхан зүйлүүд байсан гэх юм билээ. Гэвч Өвөрхангайчууд бухын доодохыг харж үнэг турж үхнэ гээчийн юм болж өнөөг хүртэл Д.Зоригтоос булан еэвэн ч аваагүй бор зүрхээрээ зүтгэж яваа. Ямартаа ч УИХ -ын ээлжит сонгууль тун удахгүй болох гэж байгаа энэ цаг дор элгэн садан, эх нутгаа зориосой билээ дээ эрхэм гишүүнээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна