
Худалч хүнд 2008 оны сонгууль дуусмагц л ирэх сонгуулийнхаа сурталчилгаа, “пиар”-аа хийж эхэлсэн “Сод Монгол”-ын Ц.Анандбазарын хөлд нь хий орсон сурагтай. Ёстой нэг “18 нас хүрээд Аавынхаа гэрт тогтохоо болилоо би…” гээч болсон гэнэ. Гэртээ ч тайван сууж чадахгүй гэгэлзэж яваа түүнийг харсан хүмүүс галзуугийн эмнэлэгрүү чирэх нь холгүй байгаа гэнэ лээ. Ямартаа ч Ц.Анандбазар хэмээх энэ эр аймаг, сумдын засаг дарга нарыг аль хэдийнэ атгаж, аргандаа оруулаад амжсан гэх. Бүр УИХ-д орход туслах юм бол доор байгааг нь дээшээ, дээр байгаа нэгнийг нь бүр дээшээ, хэрвээ үгэнд нь орохгүй эсэргүүцээд, сөргөөцөлдөөд, элдвээр хэлээд байх юм бол харин доош нь чихнэ хэмээн зар түгээж яваа гэсэн. Тэгээд л хөдөөний муусайн хурган дарга нарыг ийш тийшээ зардалгүй зөөгөөд л, хаа яваа газарт нь хаан лугаа ачилж, сувилж ирэх сонгуулийнхаа их сунгааг амжилттай бэлтгэж байгаа бололтой.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна