
Улс төр, бизнесийг жинхэнэ утгаар нь хослуулж яваа эрхэм бол УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн. Сумын наадамд ганц, нэг давчихдаг УИХ-даа л Б.Бат-Эрдэнэ, Д.Батбаяр, Х.Баттулга нарын дараа орчихмоор бөх юм гэнэ лээ. Бөх ч гэж дээ хөөрхий минь Увсынхан угаасаа л чадсан чадаагүй хүүхэн л биш бол ноцолдож байдаг хойно. Харин Чой гишүүн мөнгө төгрөг дээр бол ёстой нэг хатуу хүн гэсэн. Угийн бизнес сэтгэлгээтэй болоод ч тэр үү олсон хэдээ олшруулах гэж үйлээ үзэж, үсээ зулгааж суудаг юм гэнэ лээ. Тэр ч утгаараа мань хүн новшийн харамч зантай гэдэг. Ямар сайндаа л “УИХ-ын гишүүний сарын цалин 800 гаруйхан болохоор эхнэр гурван хүүхдээ тэжээх гэж зүдэрч явна даа” гэж ирээд л санаа алдан ярьж байсан гэдэг. Гэвч түүний дансан дахь мөнгө нь нэг гэр бүл битгий хэл нэлээд хэдэн гэр бүлийг гэдэс цатгалан байлгахад хүрэлцэнэ гэх юм билээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна