Н.Энхбаярын бие муу байна…
2012/05/09
Төв аймгийн Урьдчилан хорын төвд өлсгөлөн зарласан МАХН-ын дарга Н.Энхбаярын бие муудаж 461-дүгээр хорих ангид шилжүүлсэн билээ. Харин Монгол улсын Ерөнхйилөгчийн өгсөн чиглэлээр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулга уулзаж ярилцсан юм. Тэрээр эрүүл мэнддээ ямар нэг хортой алхам хийхгүй байхыг зөвлөж ярилцсан ба хууль хяналтын байгууллагуудад хүндэтгэлтэй хандахыг хүсчээ.. Мөн  энэ өдөр Сүхбаатар дүүргийн шүүх түүнийг батлан даалтад гарах талаар хэлэлцсэн ба үргэлжлүүлэн хорих хугацааг нь хоёр сараар сунгасан байна. Н.Энхбаяр мэдэгдэлдээ хууль бус баримчилгаагаа зогсоож батлан даалтад гаргахгүй бол өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ гэж намынхандаа хэлж дамжуулсан байна. Мөн МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва даргынхаа  биеийн байдал эрс муудсан,  хуурай өлслөнгөө үргэлжлүүлвэл амь насанд нь хөнөөлтэй гэж үзээд холбогдох байгууллагад мэдэгдэх бичиг хүргүүлээд байгаа юм байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин