Сүсэг бишрэлээ гэж...

Улс төрийн нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд бүртгүүлдэг уламжлалтай билээ. Харин Шинийн 18-ны шаргачин могой өдрийн морь цагийг сонгож намууд хүсэлтээ өгдөг бас нэгэн ёс жаягтай юм гэнэ. Хэрвээ морь цагт багтаад бүртгүүлчихвэл ирэх соннгуулиар гарах нь дамжиггүй гэх яриа ч улс төрийн намууд дунд тарж одсон. Ямартаа ч АН-ынхан өнгөрсөн сонгуулиар морь цагт бүртгүүлсэнийхээ ачаар гайгүй олон суудалд заларсан хэмээн үзсэн бололтой. Ирэх сонгуульд их итгэл хүлээлгэн өнөөдрийн морь цагт багтах бүртгүүлэх санаатай бөөн юм болж Н.Алтанхуяг армиа дагуулан хамгийн эхэнд очсон сурагтай. Араас нь МАН, ИЗНН, МАХН гээд л цувж өгсөн гэнэ лээ. Хөөрхий муусайн жижиг нам, эвсэлүүд нь эрэмбэ эрх мэдлээсээ болж тэр сайн цагт нь багтаагүй жийгдсэн гэнэ.Тэгэхээр ирэх сонгууль их сүсэг бишрэлтэй болох бололтой. Ямартаа ч морь цагт бүртгүүлсэн хүмүүсийг харж л байя даа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна