Амлалт нэхэгсэд
2012/05/08
Амлалт нэхэх ард түмний холбооныхон аймар их зүйл хийж амжуулж бас хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Тасралтгүй гурван жил үйл ажиллагаагаа явуулж, ард түмнийхээ төлөө хамрын дор хагархайтай гэсэн шиг л орилж, бахирч бас тэмцэж явсан юм байх.  Өмнөх сонгуулиар хүн аймаар их мөрийн хөтөлбөр гарган мөнгө, ажил амлан байж засгийн газарт суусан намуудын амлалтыг биелүүлэх их үйлсэд тэдний оролцоо хэмжээлшгүй их байсан гэдгийг уг холбооныхон зарлаж, цээжээ дэлдэн яваа сурагтай. Эх орны хишиг 1.5 сая төгрөгөөс эхлээд гурван хүүхэд төрүүлсэн эхэд олгох 330 мянган төгрөг зэрэг намуудын амлалтыг яс биелүүлсэн гэнэ. Ингэж биелүүлэхийн тулд тэд 336 цагийн турш тасралтгүй өлссөнөө хүртэл ярьж битүүхэн сонгуулийн сурталчилгаагаа дэлгэж суугаа бололтой Уянга тэргүүтэй амлалт нэхэгсэд.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • Пизда минь чи авч өгсөн мөнгийг нь гудраад баагаагүй юу
    2012 оны 05 сарын 08 | Хариулах
Сонин хачин