
Увс нутгийнхан ирэх сонгуульд гарьд, гавъяат хоёрт итгэл үзүүлэх үү эсвэл УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, “Цэдэнбал гал голомт” хөдөлгөөний тэргүүн Б.Бат-Амгалан, сүүлийн үед сүр дуулианы эзэн болоод буй Ц.Нямдоржид итгэл үзүүлэх үү гэдэг сонирхолтой тааврын хариу тун удахгүй гарах юм. Ардчилсан намаас гавьяат тамирчин, Улсын гарьд Б.Гантогтох өрсөлдөхөөр дэвж шаваад сүйд болж байгаа. Харин гавъяат жүжигчин, үндсэрхэг үзэлт С.Жавхлан бие даан нэр дэвшихээр аль хэдийнэ “Пиар” маягийн юм хийгээд Увсын газар шорооны дээжээс шуудай, шуудайгаар нь савлаж авчран тэврээд хэвтчихсэн. Тэдний хамгийн гол өрсөлөгчид нь “Улаантанууд” буюу МАН-ын гурван түшээ. Тэр Б.Бат-Амгаланы хувьд тийм ч найдвартай эр биш. Тэгэхээр “Улаантанууд” болон урлаг соёл, спортынхон сонгуулийн өрсөлдөөнд өөр өөрийн хөг оруулах нь дамжиггүй.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна