
Тун удахгүй дээ сар гаруйханы дараа сонгууль болж Монголын ард түмэн эмх замбараагүй элэг хөшмөөр хошин жүжиг үзнэ. Тэд хүссэн хүсээгүй л тоглож өгөхөөр бэлтгэлдээ аль хэдийнэ гарч дэвж шаваад сүйд болж байгаа. Хамгийн хөөрхөн нь энэ сонгуульд улс төр, нийгмийн зүтгэлтнүүдээс илүүтэйгээр урлаг соёл, спортын нэр дэвшигчид гуяа алгадан гүйж яваа нь үзэгчдийн сонирхолыг төрүүлж байгаа болов уу. Тухайлбал бөхчүүд. Аварга, арслан, гарьд гээд л алалцах хүмүүс цөөнгүй. Тэдний нэг нь ард түмнээр аргадуулан байж аварга болсон Д.Сумъяабазар. Энэ эрхмийн дээлийн захыг ирэх сонгуулиар МАН-ынхан мушгихаар болсон. Удам угшил сайтай, угийн сайхан өв тэгш биетэйгээс гадна үзэсгэлэн төгс мисс эхнэртэй гээд л бусдын атаархалыг төрүүлж сонирхолыг татах хүн мөнөөс мөн. Бас ч гэж хүн чанар ёс жудгаараа Монголчуудын хүндлэлийг хүлээсэн гэх юм билээ. Ирэх сонгуулиар төрөлх нутаг Өвөрхангайдаа бус тойрогууд дундаа л хатуухан гэгддэг нийслэлд нэр дэвшиж, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, гавьяатын гал халуун дурлал, алдарт аав Д.Батбаяр нартай Сонгинохайрхан дүүрэгт хүч үзхээр болсон. Уг нь Өвөрхангайчууд Долгорсүрэн зааныханд нааштай байдаг болохоор тээглэж унасан ч тэнгэрт мандсан ч нутагтаа байж байхгүй дээ гэх хүмүүс олон буйг дуулгах нь зүйтэй болов уу.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна