Новшнууд
2012/05/07
МАНАН дэр нэгтгээд нэлээд урт хугацааг элээсний эцэст салан одож сайхан амьдралдаа цэг хатгасаныг хүн бүр мэдэж буй. Улмаар АН-ынхан хөнжлөө сөхөж хаяад шалдан шарвагнаж экс амрагуудруугаа чулуу шидэж байсныг ч санаж буй биз ээ. Үнэхээр ч тийм юм болсон нь үнэн. Сонгууль болоход багахан хугацаа үлдээд байхад та нар юм хийсэнгүй, бид нар байхдаа тийм ч юм хийсэн энэ тэр гээд л үлгэр домгийн юм ярьж нөгөө хэдийгээ газар дор ортол нь муулж, шоолж, гоочилж яваа. Харин МАНАН-ын сөрөг ганц нэг даацтай үг шиддэгээрээ З.Алтай хатуухан донгодоод авч байгаа харагдсан. “Новшнууд минь хариуцлага хүлээвэл та нар бүгдээрээ л хүлээх ёстой, яах гэж ингэж байдаг юм. Нэг л сайн хүн болох гэсэн хүмүүс. Н.Алтанхуягаа чамд хийсэн юм байгаа юм уу. Битгий ийм тэнэг байгаач” гэж ирээд л АН-ынханыг харин ч нэг ширээн доогуураа ортол нь хэлээд авсан түүнийг энэ цагийн эгэл баатраар өргөмжилсөн ч багадна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • altai gua tegj manj zan gargah hereg bn ymuu daa
    2012 оны 05 сарын 07 | Хариулах
Сонин хачин