
МАН-ынхан бага хурлаараа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг намынхаа тооноос хасаад хаячихсан. Тэгтэл нөгөө Ц.Даваасүрэн нь би намаасаа гарахгүй намайг хассан нь хууль бус зүйл юм. Би намынхаа гишүүн хэвээр байгаа харин намын бүлгийн үйл ажиллагаанд оролцохгүй гэж байсан чинь хасчихлаа. Би чинь намдаа хайртай энэ тэр гээд л нулимс дусагнуулан гүйж яваа сурагтай. Анхнаасаа л явуургүй улс төр хийж байгаа нь ойлгомжтой байсан болохоор ард түмэн ч тэр, МАН-ын удирдлагууд ч тэр бүгдээрээ л мэдэж байсан байх. Ямартаа ч МАХН-руу явахаар найман гишүүн байсан ч дөрөв болсон одоо харин гурав болж байгаа нь энэ ажээ. Өмнө нь хэлж л байсан эргээд ирэв ээ андуудаа. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй юм шүү.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна