
Цаана чинь З.Энхболд гишүүн “Нобел”-ийн Энхтайваны шагнал авахыг шахан, үнэн “догь” алхаж яваа гэнэ шүү та минь. Сонгуулийн зардалыг мань хүн бүрэн хариуцаж байгаа мэтээр хавь ойрынхондоо цээж дэлдэн цэцэрхэж суугаа сурагтай. Энэ жилийн сонгуулийн зардал өмнөхөөсөө бараг 70 хувиар их төсөвлөгдсөн гэсэн. Учир нь УИХ, НИТХ-ын сонгуулийг хамт явуулах болсоноос ийн 10 тэрбумын төсвийг 16,8 тэрбум болгосон аж. Тэгтэл З.Энхболд гишүүн “Ийм хэмжээний хөрөнгө батлаж өгөхгүй бол сонгуулийг явуулахгүй гэж байгаа хүмүүст төсвийг нь батлаад л өгчихлөө” гэж ирээд л өөрийнхөө халааснаас аваад өгчих гэж байгаа юм шиг баярхсан гэнэ шүү.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна