Би ганцаараа...
2012/05/03
Н.Энхбаярын энэ тэндээс зүүгдэн гүйж байгаад ирэх сонгуульд нэгийгээ үзчих санаатай байсан Бу. Жагаа аль ч үгүй тал дээр ганц гэрээрээ үлдэж буй бололтой. Үхтэлээ итгэж байсан дарга нь далд орсоноос болж мань хүний хүсэл мөрөөдөл хөөс болон замхарсан гэхэд болно. Ядхад яр гэгчээр МАН-ын хэдэн нөхөд гүйгээд ирчихсэн байдаг. Тэгэхээр Б.Жаргалсайханд орох орон оочих аяга одоохондоо алга. Ганц найдвар нь дуу муутай ч гэсэн үнэн зоригт, үлгэрлэл болсон салаавчит Ц.Шинэбаяр л байх шив. Бас болоогүй түүнтэй хамт С.Молор-Эрдэнэ хэмээх ёстой нэг “манцуйтай тамирчин” залуу буй. Ямартаа ч Б.Жаргалсайхан БНН-ын өмнөө барих лидер улс төрч төдийгүй олимпийн найдвар болсон эрхэм болохоор ганц дайчин ганцаардахгүй гэгчээр ирэх сонгуульд ямар ч хамаагүй эвсэлтэй нэгдэн сэлэм эргүүлэх нь лавтай.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин