Шал дэмий “Магнай”-лагч
2012/05/02
Долдугаар сарын нэгнийг хүн бүр л мэднэ. Тэр тусмаа толгойлогчдын эгнээнд цохиж явсан энэ тэмцэгчийг танихгүй хүн битгий хэл нохой ч байхгүй биз. Аймшигт бас алдарт тэр өдрийн шавыг тавьж, бусдыг уриалж байсан иргэний хөдөлгөөний тэргүүн О.Магнай ирэх сонгуульд их санаа зовинож яваа сурагтай. Түүнийхээр бол 2012 оны сонгууль ард түмний хүлээж буй шиг тийм сонгууль болохгүй юм байх. Тиймээс Монгол улсад хувьсгалт өөрчлөлт хийх хэрэгтэй байгаа гэнэ. Түүгээр ч барахгүй улс төрийн намуудыг татан буулгаж дахиад шинэ намуудыг байгуулах ёстой аж. хэрэв тэгэхгүй бол энэ нам, эсвэлүүд нь мафи маягийн юм болж нөгөө жагсаал цуглаан үүсэх гол хөшүүрэг нь болоод байгаа гэнэ шүү. Ямартаа ч “овоо босгоогүй бол шаазгай юунд суухав” гэдэг шиг та мэтийн тэмцэгчид уриалаад, ухуулаад амгалан байсан ард түмнийг хөөрөгдүүлчихгүй бол тийм зүйл болохгүй л болов уу. Тэгээд ч тэр шинэ нам байгуулж энэ тэр болно гэдэг бол “Мянгуужингийн үлгэр” болох биз. Дахиад л нийгэм даяараа хөдөлгөөнд орж хөөрхий ард түмэн нь хохироод л үлдэнэ. Тийм биз дээ “Магнай”-лагчаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • ene hunii yrij bgaa zovshd tegeed ta nar mongold bolood bna geed bgaamuu tee buh yum mafijtsan bgaag harj bgaa biz dee mongol hun odroos odort yaduurch bgaag mongol uls odroos odort gadaadiinhand ezlegdej bgaag belehneel harjiishd iim bhad iim zov yum yrij bgaa hunee demjeed oghod yadiin be ain setguulchdee
    2012 оны 05 сарын 20 | Хариулах
Сонин хачин