
Цаана чинь Ц.Нямдорж ёстой нэг “од” гээч болж байгаа сурагтай. Түүнийг тойрсон түм буман асуудлууд Н.Энхбаяраас хойш тасрахгүй үргэлжилсээр өдийг хүрсэн. Хууль зүйн сайд байж хууль зөрчлөө, хүний эрхийг уландаа гишгилээ энэ тэр гээд л мэнгэт сайдыг муулж шоолох хүн захаас аваад л байх шиг. Улс төрийн “халуухан” тогоонд чамгүй хэдэн жил зүтгэчихсэн тэгээд ч хуулиа ус цас шиг мэддэг бас ойлгодог энэ эрхэмд харин ч нэг хэлэх үг хангалттай бий гэдгээ харуулж, өөдөөс нь өрвөлзөж, сөрвөлзөөд байсан нөгөө алдарт дөрвийн амыг тагласан сурагтай. “Салбарын сайдын алба хашиж байгаа хүн баривчлах ажиллагаанд оролцдоггүй. Би харин оролцсон бол хууль зөрчих байлаа” гэж ирээд л ёжтойхон хэлсэн гэнэ. Түүгээр барахгүй намынхаа зарим гишүүнд би хууль уншиж, зааж ойлгуулах үүрэггүй гэдгээ дуулгасан сурагтай.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна