
Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Засгийн газартай хамтран зохион байгуулдаг Монголын топ аж ахуй нэгж шалгаруулах ёслолын үйл ажиллагаа өчигдөр болсон юм. Өмнөх жилүүдэд 100 аж ахуй нэгжийг шалгаруулдаг байсан бол өнөө жил 150 аж ахуй нэгж шалгаруулсанаараа онцлогтой байлаа. Энэхүү үйл ажиллагаанд МУ-ын ерөнхий сайд С.Батболд, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл болон шилдэг 150 аж ахуй нэгжийг төлөөллүүд оролцсон юм.
“М Си Эс” групп, “Монголын алт” ХХК, “Энержи ресурс” ХХК, “НИК” ХХК, “Мобиком” групп, “Номин холдинг” ХХК, “Магнай трейд” ХХК, “Сод Монгол” групп, “АПУ” ХХК, “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК нар эхний 10 байрт шалгарч алтан цомоо гардан авсан юм.







Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна