Аль нь хэрэгтэй вэ?
2012/05/01
Намын бага хуралдаа ч ирэлгүй МАХН-руу очих нь тодорхой болсон Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ц.Даваасүрэн нарын гишүүд өнөөдөр 14 цагаас МАХН-ын ээлжит бус хуралдаанд харин очиж магадгүй бололтой. Учир нь уг хурлаар тэдний нэгийг МАХН-ын дэд дарга болгохоор болсонтой холбоотой гэх бор, хар, шар янз бүрийн л шувууд нисэж байна. Ц.Шинэбаяр гишүүний өнгөцхөн суугаад үлдээсэн сэнтийд Ч.Улаан гишүүнийг очих магадлалтай гэж байгаа боловч хүний хүсэл шунал хэмжээлшгүй их юм хойно мань аваргууд дор бүрнээ л догдлон хүлээж буй биз. Тун удахгүй МАХН-ын дэд даргыг сонгож дан оймстой гарсан даргынхаа арын албыг түр хариуцуулах “дэд”-ээ сонгоно. Ямартаа ч их санасан газар есөн шөнө хоосон гэдгийг дор бүрнээ санаж явах хэрэгтэй л болов уу. МАН-ын бага хурал хэрэгтэй байсан уу, МАХН-ын хурал хэрэгтэй юу гэдгийг харах л үлдлээ. Тун удахгүй...

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин