Сампин барьсан сангийн сайд
2012/04/30
Бас л намынхаа нэр нөөлгөн дор сангийн сайдын сэнтийд заларсан энэ эрхэм сонгогдсон цагаасаа хойш “цианти натри”-аас айсан уу, сонгогч түмнээсээ эмээсэн үү ямартаа ч нутгийн зүг “хялайж” ч хараагүй гэх юм билээ. Хордохоос нь өмнө Хонгорын иргэддээ учир зүггүй хайр зарлан суудаг байсан ч сангийн сайд болчихоод сахил хүртсэн мэт даруухан зан гаргаж чив чимээгүйхэн амьдарсаар өдийг хүрсэн Д.Хаянхярваа сайдтан ойрноос нэг ам нээж, онгод нь ирвэл шүлэг тэрлэчих гээд байх болсон хэмээн “бор шувуу” нисэж байгаа сурагтай. Аргагүй л дээ сонгуулийн үнэр аль хэдийнэ ханхийх болсон хойно тэгэхээс ч яахав.  Бусдыгаа бодвол мань хүн ирэх сонгуулиар иргэддээ хандаж хэлэх үгтэй юм гэнэ лээ. “Чадсан чадаагүй би чинь сангийн сайдаар ажиллаж, сампин бариад сууж байлаа шүү дээ” гэх ухааны юм ярьж, цээж энэ тэрээ дэлгэж цэцэрхэх байлгүй дээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • hiisen zuilgui naadah chine dahiad garch haragdaach
    2012 оны 05 сарын 01 | Хариулах
Сонин хачин