Хэн нь алдсан бэ?
2012/04/30
УИХ-д суусанаас хойш энэ эрхэм ёстой нэг юм юм л үзлээ дээ. Сайн ч хэлүүлж байлаа, муу ч хэлүүлж байлаа. Бүр Бөхмөрөн сумынх нь иргэд шороо илгээж “шоконд” оруулж байсан үе ч түүнийг улс төрд орсоноос хойшхи уртаа гэгчийн түүхэнд нь цохиж яваа. Идлээ, уулаа, иргэдээ хуурлаа гээд л түүний чихнээс үргэлж хонх уяатай байдаг гэхэд хилсдэхгүй биз. Харин сурсан юмыг сураар боож болохгүй гэгчээр тэр занигнуулж зэмлүүлж, хараалгаж ерөөлгөж байсан ч ам нээхгүй “гүрийсээр” энэ дөрвөн жилийг элээж байх шив. Парламент дахь  “Корелла” нарын нэг Б.Чойжилсүрэн улс төрд хөл тавихаасаа өмнө “Хурд” хэмээх хувийн компанитай байсаныг хүн бүр мэднэ. Харин тэр  “Хурд” нь өдөр ирэх тусам өргөжин цэцэглэсээр хурдтай хөгжиж буй. Нэг ёсондоо тэр улс төр, бизнесийг хослуулагч. Ийн хослуулж, холион бантанг нь хутгасанаар түүнд лав алдсан зүйл байхгүй гэх юм билээ. Харин түүнийг сонгосноор Увсчууд алдсан байх шүү. Газар шороо, байгалийн баялагаа үгүй хийлгэчихлээ гээд үсээ зулгааж, үгээ барж буй хүмүүс цөөнгүй гэдгийг сануулаад орхих нь зүйтэй биз ээ. Сонгууль хүссэн хүсээгүй болох учраас...
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин