Гонжийн жоо
2012/04/30
УИХ-ын танхимд хоёронтоо сонгогдож, намынхаа буянаар УИХ-ын дэд даргын өндөр сэнтийд залраад үзчихсэн УИХ-ын гишvvн Г.Батхvv ар түмнийхээ элч байна гэдэг ариун тангарагаасаа няцаж архи дарс сөгнөсөн шигээ анч ноходын эрлэг болж суугаа. Ганц нэг хууль батлахад гар бие оролцсон мань эрхэм сайндаа ч биш бизнес энэ тэрээ бодож буурьтай хийгээд зангаргатай хөдөлсөн гэдэг. “АПУ” компанийнхаа ашиг сонирхолын төлөө архины тухай хуулийг баталхад харин ч хоёр гараа, хөлтэйгээ хамт өргөж ирээд “хөгийн” зан гаргасан удаатай. Ядаж байхад тэр хуулиндаа  архины үнийг нэмнэ гээд тусгачихсан. Ийн лүндэн буулгаж архины vнийг нэмсэнээр “АПУ” компаний алдарт эзэн Г.Батхvvгийн хэтэвч аймар зузаан болох нь тодорхой. Ингэж олсон хэдэн төгрөгөө хурдан хүлэгт хайр найргүй цацдаг юм гэнэ лээ. Хурдан моринд нугасгүй, тэр хэрээрээ мөнгө хайрлаж, гар таталгүй худалдан авдаг агаад эрхэм түшээгийн агт морьд энгийн бидний төсөөлж чадахгүй их үнэтэй тусгай зоог барьдаг ямбатай юм гэсэн. Энэ мэтчилэнгээр мань эрхмийн улсдаа бас нутагтаа хийсэн зүйл цөөхөн ч эрдэнэ мэт төрсөн энэ биендээ ихээхэн хөрөнгө оруулалт, хандивын гараа сунгадаг гэх юм билээ.    Ямартаа ч сонгууль дөхөж буй энэ үед унаган нутаг Өвөрхангайчууддаа архинаас өөр үзүүлчих юмгүй энэ эр ахиад сонгуульд өрсөлдөж гарна гэвэл “гонжийн жоо” гэх хүмүүс цөөнгүй байдгийг дуулгах нь зүйтэй болов уу.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • manai nutgaas zailaarai uvurhangaid haragdah yum bol uhsen gej medeerei
    2012 оны 05 сарын 16 | Хариулах
  • mori huuhen mashin 3 aas uur yum medehgui sh dee mongoliin turd heregtei hun bishee
    2012 оны 05 сарын 16 | Хариулах
  • mongolchuudiig arhind jivuuleed suuldee uuruu uheh novsh doo
    2012 оны 05 сарын 16 | Хариулах
  • ene hulgaichiig zailuulaachee
    2012 оны 05 сарын 16 | Хариулах
  • gaigvi l uls tor ch shdeee
    2012 оны 04 сарын 30 | Хариулах
  • haha
    songuuliaa gej
    2012 оны 04 сарын 30 | Хариулах
Сонин хачин