
Л.Амарсанаа гэж “атман” ч юм шиг “алиа салбадай” ч юм шиг нэг нөхөр байна аа. Ганц нэг үг хэлсэн бүхний өөдөөс сөргөлзөөд л, өөрийгөө өмөөрч тэр хошуу амных нь цорволзож байгааг яана. Тийм л мундаг юм бол бүхэл бүтэн дөрвөн жил ярьсан цахим үнэмлэхийн асуудлыг шийдээд өгчих нь яав. Гурван сая хүрэхгүй иргэнийхээ бүртгэл дээр нэгэн парламентын бүрэн эрхийн хугацааг элээлчихээд цээжээ дэлдэн агсамнаж, шүлс үсчүүлэн омогшиж суугааг нь юу гэхэв та минь. 40 гаруй сая толгой малаа алдалгүй тоолдог мөртлөө 2.7-хон сая иргэнийхээ тоог яв цав гаргаж чаддаггүй гэдэг онигооны эзэн болж, улс даяар шившигээ тарихаасаа өмнө ажлаа өгвөл яасын Л.Амарсанаа дарга аа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна