Нутгийн зүг гүй...

Энэ хүнийг бараг мартах шахжээ. Уг нь нэг үе хэрүүлч энэ тэрээрээ нэлээд дээгүүр давхидаг байсан санагдана. Ялангуяа байгаль орчны сайдаар ажиллаж байх үедээ ядаад зурагтаар зурвасхан үзэгдчихдэг байсан юмсан бүр таг болжээ “хөөрхий” минь. Тойргийнх нь иргэд ч бүр цөхрөнгөө барж эхнээсээ эрхэм түшээд захидал нисгэж байгаа сурагтай. “Эрхэм гишүүнээ... Завгүй хүнд байгаач гэсэн ажлынхаа хажуугаар таныг тойргийнхоо ард түмэнтэйгээ ирж уулзахыг урьж байна. Та ирэхдээ нийтлэг бэрхшээл, жалга довын хэрэгцээний тухай сонсохоос илүүтэйгээр байгаль орчны чиглэлээр өөрийн тойрогтойгоо хэрхэн уялдаж ажиллаж болох саналуудаа дэвшүүлж, хотоо, аймгаа ногооруулахад сонгогчдоосоо хэрхэн дэмжлэг хамтын ажиллагаатай байх талаараа ярилцаач” гэж ирээд гуйж бараг уйлах нь халаг болж байна. Сонгууль өнөө маргаашгүй боллоо Л.Гансүх гишүүнээ нутгийн зүг дээлийн хормой савчуулан гүйх цаг чинь болсон юм биш үү айн.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна