ИЗНН “Ацан шалаанд”
2012/04/20
Орон нутгийн сонгуулийн тухай хууль жинхэнэ утгаараа “жанхуурч” байх шиг байна. УИХ дахь намын бүлгүүд өөрсддөө ашигтайгаар батлачих гээд аргаа барж, хумсаа мэрж, ахин дахин хойшлуулсаар өдийг хүрлээ. АН орон нутгийн сонгуулийг хоёр хувааж явуулах чин хүсэлтэй байгаа бол МАН-ынхан УИХ, орон нутгийн сонгуулийг тусад нь хийх саналтай байгаа.Харин энэхүү эсрэг тэсрэг байр суурийг УИХ-ын гишүүн Д.Энхбат “энэ бол зүгээр л улс төрийн тоглоом. Дургүйд хүчгүй гэдэг. Тэгж ингэж хойш татсаар байгаад сонгуулийн өмнөхөн нэг юм худлаа үнэн шийдэлд хүрч луйвар хийхээр зэхэж буй” гэх маягийн ярьж сууна.Тэгэхээр ИЗНН-ынхан ах хоёр намынхаа алийг нь дэмжихээ мэдэхгүй ацан шалаанд ороод буй бололтой.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин