Эрдэнэтийн элч
2012/04/19
Өвөрхангай аймаг хоёр мандаттай болсон. Энэ тойрогт АН-аас УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Зоригт, МАН-аас УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан болон аймгийн засаг ноён, авилга энэ тэрийн малайлагч Д.Тогтохсүрэн нар нэр дэвшихээр болсон сурагтай.  Урьд нь энэ  тойргоос УИХ-ын гишүүн З.Энхболд тодорсон. Тэгвэл энэ удаа тэрээр Эрдэнэтийн ард түмний итгэлийг олж авахаар шийдсэн бололтой. Тиймээс ч “пиар” маягийн юмаа аль хэдийнэ цацаад эхэлчихсэн гэнэ шүү. Мань хүний сонгуулийн сурталчилгааны санхүүг намынх нь андууд буюу бэл бэнчингээрээ улс төрчдийн манлайд давхидаг  “Монгол шуудан” банкны экс эзэн, хувьдаа 60 гаруй компанитай Д.Зоригт,  архи үйлдвэрлэж асар их хөлжсөн Г.Батхүү нар аж. Тэгэхээр АН-ынхан энэ удаагийн сонгуульд нэлээд хүчтэй өрсөлдөөнийг бий болгохоор зэхэж буй бололтой.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин