Адис авах асуудал байхгүй
2012/04/19
УИХ-ын гишүүн З.Алтайгаас өөр юм хийдэг хүн гэж үгүй бололтой. ИТХ гэж ч хэрэггүй гэнэ. Түүнийхээр бол орон нутгийн ИТХ-д төлөөлөгч сонгогдсон ч хот, аймаг, дүүрэг, сумдын бүхий л асуудлыг  УИХ-ын гишүүд шийдэж,  морь мал мэт зүтгэдэг юм байх. Худаг гаргах, хог шороо цэвэрлэх, мод тарих гээд л ёстой нэг жаран чавганцын ажлыг мань хүн болон түүний нөхөд хийдэг гэнэ. Тиймээс ИТХ-ын гишүүд буюу ямар ч эрх мэдэлгүй, хэрэгцээгүй тийм нөхдийг ард түмэн мэддэггүй бүр таньдаггүй бололтой. Тэгэхээр манайд ИТХ байхгүй болчихвол иргэд “Хөөе, ИТХ-ын төлөөлөгчөө аваад ир харъя, адис авъя” гэх асуудал хэзээ ч үүсэхгүй гэнэ шүү.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин