Г.Уянга “урвагч” болох нь
2012/04/19
Сэтгүүлч мэргэжилтэй энэ бүсгүйг төрөлхийн тэмцэгч “маркийн” хүн гэдэг. Гэвч тэрээр тэмцэгч зан чанараа “урвагч” шинж рүү хэлтийлгээд удаж буй. Монголын бараг л бүх нам, эвсэл, холбоодтой сүжирч явсан тэрээр анх Ардчилсан намд элсэж улс төрийн карьераа эхлүүлсэн түүхтэй.  Улмаар О.Магнай, Ж.Батзандан нартай нэг хэсэг “романс үүсгэсэн” ч амжилтыг эс  олсон. Тэгэхээр нь “Ахмад”-ын гэх тодотголтой Г.Баасан авгайг дагаж, гараас нь хөтлөөд тун ч сайхан үеэрхэж байсан цаг саяхан.  Бас л бүтэлгүйтсэн. Аргаа барахдаа нэг үе арцалдаж явсан М.Энхсайхан ахынхаа “хөнжилд шургаж” харин ч нэг боломжийн албан тушаалд очиж МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон ч сонгуульд өрсөлдөх өчүүхэн мөрөөдлийнхөө төлөө суудлаа тавьж өгсөн. Учир нь МҮАН-ын дотоод дүрэмд Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй бол сонгуульд өрсөлдөхийг хориглосон байдагтай холбоотой гэх. Харин сүүлийн үед Н.Энхбаярыг баривчлагдсанд сэтгэл нь ихэд зовниж, түүний төлөө тэнхээ мэдэн тэмцэх боллоо. Уг нь энэ хоёр эрхэм “чи би”-дээ хүрэн сөргөөцөлддөг байсан санагдана. Ямар сайндаа л Н.Энхбаярыг ерөнхийлөгч байхад нь гадаа гудамжинд лоозон барьж, иргэний хөдөлгөөнийхнийг уриалан даллаж, огцорхыг шаардаж байхав дээ. Гэтэл одоо түүний үнэнч “балиашиг” болчихсон гүйж явах. Тэгэхээр л Г.Уянга яах аргагүй урвагч болж таарч байгаа юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин