Нийслэлийн чавганц
2012/04/18
Нийслэл хэмээх айлын өнгө төрхийг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулж яваа эрхэм бол Улаанбааатар хотын Ерөнхий менежер Ч.Бат гэдэг. Нөөцийн мах, хальтиргаа гулгаа, хог, цахилгаан, зам, хаяг, самбар, гэрэлтүүлэг, энэ тэр гээд түүнд хамаагүй юм энэ нийслэлд байхгүй гэхэд болно. Ямар сайндаа л тэрээр өөрийгөө “Би чинь нийслэлийн тогооны чавганц шүү дээ” хэмээн олонд зарлаж суухав дээ. Гэвч сайны хажуугаар саар мэдээ байдаг нь жам болсон хойно түүнийг муулж шоолох хүн цөөнгүй. Үсээ халзартал нийслэлийн хөрөнгөнөөс идлээ, хумсаллаа гээд л чих дэлсэх нь хааяа нэг сонсогдоно. Түүгээр ч барахгүй мань хүн ирэх сонгуулиар хүч үзэж нийслэлийн албаа парламентын зөөлөн суудлаар солихоор зэхэж байгаа гэх бор шувуу ч нисэж ч буй.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • Энхболд шиг сураггүй суга Идсэнээ шингээх гэж дуугүйхэн тарчилна аа
    2012 оны 04 сарын 19 | Хариулах
  • болд
    Банди нь харин Отгонбилэгийн хулгайлсан ардын хөрөнгийг ардад нь зараасай найз нөхөд гээд Эсвэл ардын хөрөнгөн дээр алтан хурим хийгээд суух юм болов ууГазар шороозохиолд гардаг шиг
    2012 оны 04 сарын 19 | Хариулах
  • HAHA
    2012 оны 04 сарын 18 | Хариулах
Сонин хачин