Хэн ч тоосонгүй
2012/04/18
Өнгөрсөн долоо хоногт болсон экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчилсантай холбоотой үйл явдлын дуулиан шуугиан мөд дуусахгүй нь. Энэхүү үйл явдлыг тойронд инээдтэй, эмгэнэлтэй, хардлагатай, хордлоготой, гомдолтой мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр л...  Харин тэр үйл явдлын туслах дүрд чадан ядан тоглосон УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Шинэбаяр, О.Чулуунбат  нарыг хэн ч тоосонгүй. Гишүүд МАХН-ын дарга, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчлах үед гэрт нь байсан бөгөөд цагдаагийн албан хаагчид гишүүдийн биед халдсан нь тэдний бүрэн эрхэд халдсан хэмээн УИХ-ын даргадаа гомдол мэдүүлээд сүйд болж байсан. Тэгвэл тэдний бүрэн эрхэд халдсан эсэхийг тогтоохоор Хууль зүйн байнгын хороо хуралдан хоёр тал болж хэрүүлийн алим гээчийг шидэлцэж байгаад л таарав. Тэгж ингэж санал зөрчилдсөөр хэрүүл уруул тасрахгүй байсан тул олонхийн саналаар эл асуудлыг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзэж хурлыг хааж, мань дөрөв нүдэндээ нулмистай үлдэв.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • 22
    Баривчилгааны үед ТБД зандан банди шиг Шинэбаяр захын архичин шиг Улаан яахаа алдсан янзтай манай 2 нам хамтраасай гэж гонгинож тус тус байлаа
    2012 оны 04 сарын 19 | Хариулах
Сонин хачин